Эх дэлхий өнөө маргаашгүй сөнөж, халуун галав юүлнэ

"Утга зохиол урлаг" сонин дээр гарсан энэхүү нийтлэлийг уншигч хэрэглэгчиддээ зориулан оруулав. Уг нийтлэлийг бичигчийн авч буй цаг хугацааны интервалд тохиож буй аюул осолууд болох магадлалыг тооцож үзвэл энэхүү нийтлэл нь үнэнд төдийлөн нийцэхгүй санагдсан ч жишээ болгон оруулсан баримтууд ихтэй, мэдээллийн чанар нь өндөр тул энд орууллаа.

Энэ аюулыг ямар ч улс орон тойрч өнгөрөхгүй

Есүс 2000 жилийн дараа дэлхий сөнөнө гэжээ. Гэхдээ яг хэдэн онд юм гэдгийг хэлээгүй. И.Ньютон Хуучин гэрээг судлаад 2060 онд дэлхий мөхнө гэсэн. Майяа нарынхаар бол 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий үгүй болох аж. Энэ бүхэн зөн. Харин доорх болзошгүй, ойрын сүйрлийн тухай үгүүлэх нь зөн биш, цуурхал, хоосон дуулиан шуугиан ч биш, шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүд юм.

Газрын хэвлийн доорхи их урвалжих хөдөлгөөн эрчимжиж, илүү өрнөнгүй явагдах болсон нь тодорхой ажээ. Ногоон гараг маань мөнх биш нь ойлгомжтой. Асар халуун болсоор далай буцална. Үүнийг өдөөсөн нар дэлбэрснийхээ дараа унтарч бөхнө. Дэлхий бут үсрэхгүй ч cap мэт сөнөсөн ертөнц болно. Төд удалгүй дэлхий сарниж, үгүй болно. Гэхдээ тэр нь хэдэн тэрбум жилийн дараа тохионо гэдэг. Харамсалтай нь одоо ч сөнөж болох аж. Ийм юмны тухай засгийн газрууд дуугүй байхыг хичээдэг. Засгийн газар өөрөө оршихыг л юуны өмнө чухалчилдаг тул дуугүй байдаг. 60-аад онд засгийн газрууд Икар одны тухай нууцалж байсан. Гэтэл үнэндээ Икар од дэлхийг мөргөж болох л байсан. Үүнээс сэргийлж хүн төрөлхтөн юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Хоорондоо л уралцаж байсан. Монголчууд банкаас мөнгөө аван наргицгааж, хонь малаа алж идэн ухэлд бэлтгэн хөлгүй найр хийж байсан. Харин Икар од л бодит юм хийсэн. Тэр дэлхийг мөргөлгүй өнгөрсөн. Балар эрт цагт дэлхий гамшгаар дүүрэн байв. Далай буцлаагүй бол амьдрал үүсэхгүй байх асан гэдэг. Дэлхийг сансрын эрхэс мөргөснөөс болж, солирын бороо зүсрэн аварга динозавруудаас авахуулаад адгийн өт хорхой ч мөхсөн. Хувь тохиолоор оготно хулгана төдийхөн амьд үлдсэн нь бидний өвөг дээдэс юм. Атлантида гэдэг тив, өндөр хөгжсөн соёл иргэншил байсан нь живж, амьд үлдэгсдийн хойчоос нь эртний грекчүүд соёлыг нь уламжлан авсан ч гэдэг. Далайн ёроолд мөхмөл, оньсого таавар мэт янз бүрийн соёлуудын ул мөр байдаг. Ердөө 5000 жилийн өмнө ямар нэг гамшгаас болж дэлхийн тойрог зам өөрчлөгдөж, асар халуун болсноор амьдрал дүүрэн Сахарын ширэнгэ хуйхлагдаж, аймшигт үхлийн цөл болсон. Ийм гамшгууд одоо болох ёсгүй юу. Хүн төрөлхтөн соёлжсон учраас тийм бүдүүлэг явдал давтагдах ёсгүй юу. Огтхон ч үгүй юм. Аюул алга болоогүй, хүмүүс зүгээр л энэ тухай мэдэхийг хүсдэггүй. Амьтан аюулаас зугтдаг, хүн аюулын тухай мэдэхийг ч хүсдэггүй. Мэдэхийг хүсдэг байсан бол одоогийнх шиг аюулын өмнө гар хоосон, арчаагүй байхгүй сэн. 500 сая хүн ердөө л хэзээ ч дэлбэрч болох галт уулын бэлд сууж байна. Токио, Мехико, Жакарта, Манила, Сиэтл, Киото… гээд том хотуудыг байгуулан сууж байна. Галт уулын орчим хөрс нь тариалах, суурыийхад зохимжтой байдаг юм чинь суухгүй яадаг юм бэ гэдэг. Райнир гэдэг галт уулын царцсан хайлмаг дээр 250 мянган хүн аж төрдөг. Гватемал улсын газар нутгийн 98 хувь нь галт уулын царцсан хайлмаг дээр оршдог. Тэр хайлмагийг цацсан явдлууд давтагдвал яахав. Үүнд хэн ч хариулахыг хүсдэггүй. Орос, Япон хоёр Куриллын арлуудыг булаалдаж байна. Курилл бол галт уулын хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг юм. Эрдэмтэд галт уулын аюулын бүсэд суурьшихаас сэрэмжлэхийг сануулж насанд хүрээгүй хүн үзэхийг хориглосон аймшигт кино хийжээ. Уг киног хэн ч тоосонгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад. Жаргал цэнгэлдээ ташууран оюуны хоосролд орсноос болж Сиэтл хотынхныг гамшигт бэлэн бай гэхэд оршин суугчид нь хүлээж аваагүй төдийгүй, гамшигт зориулж хотын төсвөөс тусгайлан мөнгө гаргахыг эсэргүүцэн жагсчээ. Колумбид галт уул дэлбэрэх гэж байна гэж сануулахад зугтаагүй хүмүүсээс ганц шөнийн дотор 26 мянган хүн үхэж, олон арван мянган хүн гэмтэж бэртжээ. Аймшигт Цунамийн аюулыг эрдэмтэд сэрэмжлүүлсээр байтал Зүүн өмнөд Азийн орнууд нүд ирмэхийн зуур 300 мянган хүнээ тавиад туучихсан. Монгол бол тайвширсан нутгийн нэг. Эрт дээр үед энэ нутагт аймшигт үйл явдлууд болж байсны гэрч олон бий. Жишээ нь: Зөвхөн Сүхбаатар аймагт 200 гаруй унтарсан галт уул байдаг. Асар өндөр дулаан, даралтаас болж чулуу нь талсжсан нутаг ч бий. Энэ бүхэн болж өнгөрчээ. Гэхдээ дэлхий нийтийн гамшгаас ямар ч орон тойрч өнгөрч чадахгүй. Муу дээр муухай гэгчээр газар шороогоо онгичин талж, экологийн аймшигт сүйрлийг дуудсан муу совин нь аюулыг улам бүр ойртуулан даллаж эхэллээ.


TECCERAKT aac


Сэтгэгдэлүүд:

1. offshore | 2008-11-17 02:24:15
Тессиракт гээд юм хаана харчихав?

Галт шувуу гоё кино шүү. Дуу нь миний нэгэн үеийн гэгээхэн дурлалын дуун болж билээ.., Мартаж чадахгүй..!!!!!!!!! Good luck Galt_Shuwuu
2. *NICE LADY* | 2008-11-17 11:20:43
saihan medeelel bna, amjilt
3. Galt_Shuwuu | 2008-11-17 21:58:13
bayarlaa offshore gexdee naad medeelliig chin manai nuguu admin beldesiimaaa Marka daa l good luck
4. Galt_Shuwuu | 2008-11-17 21:58:49
ooo bayarlaa nice lady chamd ch gsn
5. amanjinka | 2008-11-18 00:32:38
МУУ ЁР БГАА ДААА..ХА ХА САЙН УУ ХӨӨ
6. Galt_Shuwuu | 2008-11-18 00:44:02
ooo muu muu ene medeeg unshichaad negent ungursun amidral geed baaxan yum tsoxitson chin neg l sexel awdgvee xexe chamaar yu bna xo?
7. amanjinka | 2008-11-18 00:48:41
ӨӨӨ НАМ ТАЙВАН ДОО ХӨ....ХА ХА ХУЛХИДУУЛЦАН БНА Ш ДЭЭЭ
8. Galt_Shuwuu | 2008-11-18 00:49:22
xarin thhh unuu margaashgvi gsn bxgvi baidagaa tawiaad tuutsan odoo laaz ushigluxuus xexe
9. amanjinka | 2008-11-18 00:52:32
ХА ХА СОНИРХОЛТОЙ Л АМЬДАРЧ БГААН БАН ДААА АНД АЙН
10. Galt_Shuwuu | 2008-11-18 00:54:46
xaarin tiimee xedfxen xonogiin dotor noyonii suudlaas noxoin suudalruu shiljilee deee za za ter ch yaaxaw noyon serexeer noxoi ser gediin zvgeer sh de xexe chi yu xiigeed bna ulaan galzuu yaruu nairagch bolson ain?
11. eelen (зочин) | 2008-11-20 23:16:08
galtaa sain uu hod mod
12. Galt_Shuwuu | 2008-11-22 01:05:41
za sain xooe eeln bvsgvigeer yu bna?oird xaragdaj vzegdej sonsogdoj medregdeegvi xvn baix chin we
13. eelenee | 2008-11-22 03:02:51
өө сайн сайн чи сайн уу та сайн уу ч юм уу ход мод,амьдрал ок мок биз дэээ
14. Galt_Shuwuu | 2008-11-22 22:30:01
ta ma gechijee odoo l uxaarch bgaamuu xojuu uxaaraltai ain xexe amidral mamidral ok mok sh dee chinii amidral mamidral ok mok l biz dee amanjinka bid 2 chamaigaa bulaatsaldaad ayuul boljoogoo sh de xexe
15. lover_girl | 2008-11-22 22:33:38
ЭЭЭЭ базарваань
16. танхил | 2008-11-22 22:41:19
цуурхал тараагаад байхын
17. eelen (зочин) | 2008-11-23 06:12:14
тийм үү сайн сайн чи энд байдаг болжээ,өө тийм үү хэн нь дийлэв дэээ
18. delgeen | 2008-11-23 06:33:59
za yaxav tegj baigaad bolox biz vxsen ch sexsen ch xamtdaa geed vv
19. Galt_Shuwuu | 2008-11-23 16:24:21
танхил:tsuurxal uu medkvee vnench bxiin biluu xexexe
eelen:bi end bdii sh de ugaasaa,xen bxaw dee bi l diilii sh de oilgomjtoi yumiig yuund ni asuusiin be dee(tsaadaxiig chin bxgvid tomrood awii)xexexe
20. ХалТааК | 2008-11-23 16:28:20
Намайг үхсний дараа л ийм юм л болоосой.. Зовж үхмээргүй л байна шүү
21. Galt_Shuwuu | 2008-11-23 19:04:36
ХалТааК:Xvvxed ntr bol yaawal yaag ain yadaj neree bod l doo iim yum yur ni bitii boloosoi ch gedegsen vv xexe
22. Orgil | 2008-11-26 01:17:20
good
23. Өвлийн өвөө anjigai | 2008-11-30 15:55:38
Бид яаж чадах вэ? Экологийн сүйрлээс татгалзаж болох байх. Харин галав юүлэхээс яаж зугтах вэ? Армегдоныг бид кино шиг давж чадах уу?
24. танхил | 2008-12-01 23:07:43
хуучин загвар нь гоё байсым да
25. amanjinka | 2008-12-01 23:09:35
энэ дарваан нээрээ соьчихсон бан ш дээ загварааа хөөөе юу бнааа дарваанааа амьд уу хоёрын хоёр админтай гэжааагаа манай анд айн хэ хэ
26. танхил | 2008-12-01 23:12:34
орохоор нүд ногоороод хэцүү юм
27. amanjinka | 2008-12-01 23:13:33
хэ хэ ногоон нүдтэй хүнд тохируулж хийсэн юм бгаан биз энэ дарваан
28. танхил | 2008-12-01 23:15:25
өмнө нь ийшээ орж ирэхээр аймаар найтаадаг байсан ш д ккк
29. Galt_Shuwuu | 2008-12-01 23:21:55
xaarin tiimee adminuudiiin l sanaa zaluu xvvxdvvd uur bailgvi dee bi gdg xvn uchiraa ch olkuu l bna daa xexe xexe za xugshinuur sonin yu bna?bi yaax we Vreegee tanixgvi bayan Adminaa tanixgvi unur l baix shiw dee xexe
30. танхил | 2008-12-01 23:25:06
намайг сайн уу энэ тэр гэхгүй өө за за
31. Galt_Shuwuu | 2008-12-01 23:26:32
ooo jijxen xvvxen xaragdaxgvi bna sh de undur boloo ch dee xexe za bi sain bgaa nadaar yuu ch bxgvi xarin chi sainuu?
32. танхил | 2008-12-01 23:32:10
сайн сайн том ахаа
33. amanjinka | 2008-12-01 23:32:43
ха ха админууда танихгүй өнөр айн......ажил амьдрал сайн хө юу хийгэээд бна даа.
34. Galt_Shuwuu | 2008-12-01 23:34:09
ax ni ch xaanaas ni ch xarsan xaw durwuljin bosgood tawisan bul chuluu shig l argagvi tom shvv xexe
35. Galt_Shuwuu | 2008-12-01 23:38:06
oo sain sain ajil gej aimshigtai turj etsetlee l ajilj bna daa amidral ch yaax we sain l bna chi?ajil turul ni sain biz dee za chinii yu sanasan xvsel chin bieldeg yum chin sain l bgaa biz dee xexe
36. танхил | 2008-12-01 23:38:16
хэ хэ бул хар чулуу хөдлөх үү кк
37. Galt_Shuwuu | 2008-12-01 23:40:49
танхил;xodolwol xodolno xodloxgvi bol xodloxgvi dee xexe ajil alba undur vv?
38. танхил | 2008-12-01 23:52:03
хөдлөхгүй залхуураал,
өндөр өндөр бүүр өндөр
39. Galt_Shuwuu | 2008-12-01 23:56:08
xaarin tiimee zalxuu ni ch zalxuu l daa xexe za xamaagvi undurt garaad baiwal unaxdaa xvchtei unadag shvv nuxur min medeetei bgaarai

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Уншаад бай хэрэгтэй шүү.

Бид байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол байгаль дэлхий ч бас бидний г хайрласаар байхгүй... Хамгийн сүүлчийн мод завчигдаж дуусхад, хамгийн сүүлчийн загас ангаж үххэд, хамгийн сүүлчийн гол ширгэж дуусхад та нар мөнгийг идэж болдоггүй гэдгийг ойлгоно.