Эх хүн....

Энэ өгүүллэг надад нилээн таалгдасан та нар ч гсн уншихад илүүдэхгүй л болов уу!

Єхєєрдєм жаахан гар хєдєлсєнгvй. Гоёмсог урт хуруутай, хєгшин хvнийх шиг vрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хєвгvvн нvvрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хєлєє савчин орилно. Хэсэг дуугvй болсноо гэнэт хєл рvvгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт ємнєхєєсєє чанга чарлав.
Эх уйлсаар л байлаа. Хvvтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу vл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хvvг хуурайлан єлгийдєнгєє эхэд хандан,
-Битгий уйл даа миний дvv, энэ хєєрхєн амьтныг харж байна уу? Бvр єлсчихєж. Хєхvvлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар єгvvлэв. Сувилагчийн сарвайсан хvvг эх авсангvй. Нvvр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хvvг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хєхєє барилж vзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд єєрийгєє хараад сэгсийсэн vс, царай алдаж бэлцийсэн зовхи, хєлстэй духаа илж vзэв. Єєрийнх нь биш хvнийх юм шиг л галзуурмаар санагдана.

Хайр халамж, гомдол, итгэл найдвар, эрч хvч євєрлєн хvvгээ тээсэн. Єдєр, сар тоолон хvлээсэн. Гэтэл хоёр гар нь мэдээгvй. Хvv vvнийгээ мэдэхгvй уйлна, vнэгчилнэ. Оёдол хазгай дээлийг ханзлаад дахин шидэж болно. Бvр болохгvй бол хаячихна л биз. Харин мэдээгvй гартай тєрсєн хvvг яах вэ?
Эх хордлоготойн улмаас хоол хvнсээр тааруухан vдсэн хэдэн сарыг, єдєржин ажиллахаас аргагvйд хvргэдэг амьдралаа, хvvтэй болох гэж мєрєєдєж зvрхэлсэн сэтгэлээ vзэн ядаж байлаа. Эх баригч эмчийг бvр ч илvvтэй vзэн ядна. Хvvг нь амлуулахаар авч ирсэн сувилагчид хонзогноно. Уйлсаар бэлцийн унжсан зовхи, ємєлзєн чичигнэж байгаа уруулаа толинд хараад єєртэйгєє харц мєргєлдєхєєс зайлсхийв.

Гашуудал харуусал, vзэн ядалт, арга ядсан цєхрєл, зvрхэнд нь багтахаа больсон зовлон хэзээ л бол хэзээ сархийн асгарахад бэлэн болжээ. Орноос єндийхтэй болмогцоо эмнэлгийн урт хонгилоор хашгиран гvйж, эмч, сувилагч нар руу дайран “Та нар миний хvvг ийм болголоо” гэж цамнан орилж байснаа бvvр тvvрхэн санав. Тэгэхэд эх яахаас ч буцахгvй гvн хямарсан байсан. Нялх биетэй тvvнийг ортой нь хvлэх шахан байж тайвшруулах тариа хийн унтуулжээ. Єглєє нь эмч эхтэй уулзаж, хvй нь цээжин биеэ хэд ороосны улмаас хvvгийн гар мэдээгvй болсныг тайлбарлаад “Гэхдээ єсєлт нь зогсоогvй, хэвийн байгаа, тиймээс удахгvй зvгээр болно гэдэгт найдаж болно” хэмээн учирлав. Ємнєєс нь харан суусан, ядарч цєхєрсєн царайтай эх мэлтийтэл ширтэж байснаа том том нулимс унаган, vг дуугvй мэлмэрvvлж эхлэв. “Юун найдвар, яагаад дахиад хvлээх ёстой гэж. Би тэр найдлагыг чинь есєн сар євєрлєсєн. Тэгээд сайн сайхан болсон нь хаана байна” хэмээн зvрх сэтгэл нь цамнан цовхчиж байгаа боловч эх хэтэрхий цочирдсондоо дуугарч чадахгvйд хvрчээ. Сормуус нь чичирч, харц нь юухныг ч vл онон, утгагvйгээр мэлийнэ.
Эх єдєржин уйлав. Хvvгээ авахаас татгалзжээ. Єлсч, орилсон хvvг сувилагч нар яаж ийн хооллож, шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байлаа. Эхийн єрєє оршуулгын газар шиг л нам гvм. Vе vе нусаа шурхийтэл татах, эхэр татан мэгших дуу сонсогдоно.
-Та хоёр хоёулаа vхэж болох байсан. Хэн нэгнийг чинь алдаж ч бас болох байсан. Бид байж болох бvхнийг хийсэн. Хєєрхєн хvvтэй боллоо. Чи єєрєє эрvvл саруул сууж байна. Гэтэл эмч нарыг буруутгаж байдаг.

Эмчийн учирлаж ухааруулж хэлсэн vг толгойд эргэлдэнэ. Vхэж болох байсан, vхэж болох байсан. Тийм ээ, vхсэн нь илvv дээр байсан юм. Оройхон сувилагч хvvг авчирч, орон дээр тавиад чимээгvйхэн гарлаа. Эх хvvг харахгvйг хичээв. Хажууд нь эмнэлгийн улаан цоохор єлгийтэй єчvvхэн нялх амьтан байгааг мартахыг хvслээ. Одоо єрєєнд ємнєхєєс ч нам гvм болов. Хvv бол байж боломгvй алдаа. Яагаад гэвэл тэр гаргvй. Гартай л даа. Гэхдээ энэ гар хэзээ ч хєдлєхгvй. Ээжтэйгээ аяга булаацалдаж сарвалзан дэвэхгvй. Эх мєнєєх алдааг нvднийхээ булангаар ажиглаж эхлэв. Жижигхэн шонтгор хамар, бvдэгхэн хємсєг, сєрвийсєн vс. Унтаж байгаа хvv том нvдтэй бололтой. Сормуус нь хvvхэлдэйнийх шиг урт. Хvv шав шувхийн уруулаа хєхнє. Инээдтэй vрчилзэн ярвайж, єлгий дотроо мурчилзана. Мєємєє хайж буй аж. Эх сандран энгэрээ хумьснаа босч цонхны дэргэд буруу харан зогслоо. Тэгснээ огцом эргэж, хvvгийн єлгийг тайлав. Хvv мурчилзахаа болиод тайван унтана. Єлгийний сvvлийн бvсийг тайлж, даавууг ярахад бяцхан хvvгийн турьхан бие ил гарлаа.

Эх хєлєєс нь эхлээд шинжив. Таван хуруутай. Хумс нь зургийн хальс шиг нимгэхэн, алганд зэрэгцээд багтам хоёр жаахан хєл… чацархаг юм гээч. Хvv хоёр хєлєє дээш татан завилах мэт дугуйруулаад сэтгэл ханан суниав. Гарт нь хуруугаа хvргээд эх єєрєє цочив. Хvйтэн байх гэж бодсон нь vгvй аж. Халуухан хоёр гар. Хуруунуудыг нь барьж vзэв. Хариуд нь ямар ч хєдєлгєєн хийсэнгvй. Эхийн амьсгаа дээрдэж, баруун гарыг нь огцом дээш єргєєд тавьлаа. Амьгvй мэт биеэ даган сулран унахыг хараад хvvгийн хоёр гарнаас шvvрэн барьж орилон уйллаа. Жаахан хvvг сэгсчин гарыг нь базаж, цохиж, єєрийн ухаангvй мэт уйлсаар л. Цочин сэрсэн хvv зэрэгцэн чарлана. Эр хонгор дуутай юм. Гарнаас бусад нь єєлєх юмгvй єхєєрдєм болохыг мэдсэн эх улам их харуусч, харуусах тусам хар нулимсаа сул асгана. Гаднаас гvйхээрээ орж ирсэн сувилагч єчvvхэн жаахан хvv дээр тэгнээд усан нvдэлж байгаа эхийг хойш татан холдуулаад, хєвгvvнийг яаран єлгийдлєє.

Эх шєнє дунд сэржээ. “ Би хичээсэн, хичээсэн шvv дээ” гэсэн бодолтойгоо хамт нvдээ нээлээ. Хvv алга. Эх орон дээрээ єндийн суугаад хаалга руу ширтлээ. Цєхрєл нь vзэн ядалт, айдас нь аймшиг болон хувирчээ. Эмчийн єрєє эндээс гучаадхан алхам хол. Тийш хялбархаан хvрч болно. Тэгээд хvvг нь ийм болгосон эмчийг багалзуурдан алахыг юу юунаас илvv хvслээ. Тэр буруугvй байсан ч гэсэн гаргvй хvvг амьд vлдээснийхээ тєлєє шийтгэл хvлээх ёстой. Эхийн нvд харанхуйд эрvvл бусаар гялалзана. Хажуугийн єрєєний эрvvл саруул, эрхтэн бvтэн хєєрхєн хvv тэвэрсэн эхийг бас vзэн ядаж байлаа. Урдаас харсан тасгийн хоёр ихэр охинтой залуу эхийг мєн л vгvй хийхийг тэсгэлгvй хvсч байгаагаа мэдэрлээ. Залуу эх охидоо дэндvv чанга дуугаар энхрийлснийхээ тєлєє vхэх ёстой. Тєрvvлсэн алдааг нь тэврэн бєєцийлж, сэтгэл vл євдєн эрхлvvлдэг сувилагч хорсол тєрvvлнэ. Эмийн vнэртэй єрєє нь, итгэл эрсдлээр дvvрэн єнгєрсєн есєн сар, хорвоо дэлхий бvхэлдээ хорслоор дvvрчээ. Толинд туссан єєрийнхєє царайг хараад сэтгэл нь гансран туйлдав. Ялимгvй царай муутай ч гэсэн нvдэнд дулаахан сэргэлэн тєрх хэдийнэ vгvй болж, ємнєєс нь туйлдаж ядарсан хоосон харц ширтэнэ. Эх толийг авч хана мєргvvлээд хутга шиг гялалзах хамгийн том хагархайг гартаа атган хєдєллєє.
Хаалгаа дуу гаргахгvйн тулд ялимгvй єргєж нээгээд хонгил руу харав. Нярайн єрєєнєєс бусад нь харанхуй. Урт нэлмэгэр шєнийн даашинз, нvцгэн хєлтэй тэрбээр, зєєлєн гэтсээр сувилагчийн єрєєг єнгєрєв. Эмчийн єрєєний vvдэнд тvр саатаад, гэнэт зориглон шуудхан нярайн тасаг руу алхлаа. Єрєєнд тав зургаан єлгийтэй жаал шуухитнан унтана. Бодлоо єєрчилсєн эх хамгийн захад унтаж байсан єлгийтэй єсгєлvvн жаалыг шvvрэн аваад єрєє рvvгээ буцан гvйв. Яагаад хvний хvvхэд гартай тєрж байхад миний vр гаргvй байх учиртай гэж. Нялх хvvхдийн гар ямар байх ёстой юм бэ?
Бvгдээрээ адилхан гаргvй байг л дээ. Бурхан минь, чи vvнийг хvсээ юу?

Хажуугийн єрєєний vvдээр гарахдаа хvvг нь хулгайлснаа мэдэгдэхгvйн тулд алхаагаа саан, сvvдэр мэт чимээ гаргалгvй гулсав. Сэтгэлийн хямралд автан тэр сохорчээ. Солиорсон ч байж болох. Єлгийнх нь бvсийг тайлж байхдаа юу ч бодсонгvй. Адгана, яарна. Нойрноос сэрж ядан яраглах хvvгийн баруун гарыг барьж авснаа толиныхоо хагархайг далайлаа.
-Ээж чинь чамайг их эрхлvvлдэг бил vv, харин би хvvгээ харж ч чадахгvй байна. Яалаа гэж энэ вэ?
Толины хагархай хvvгийн бугуйн тус газар хvрэх мєчид гялгар гадаргууд нь туссан танил царайг хараад эх гараа огцом татлаа. Шонтгор хамартай, бvдэгдvv хэрнээ хэлбэрлэг хємсєг, сєрвийсєн шингэн даахь…
Хvний биш єєрийнхєє хvvг хулгайлчихжээ. Учрыг ойлгомогцоо эх бахардан хашгирлаа. Тэгснээ хvvгээ тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлах нь тэр. Хоёр хоногийн турш хуримтлуулсан хайр, хорсол, итгэл сэтгэлээ асгаруулан уйлж байлаа.
-Хvvгээ би алчих дєхлєє, алчих дєхлєє шvv дээ.
Зvрх нь хайр энхрийллээр цохилно. Элгэнд єрєвдмєєр наалдсан арчаагvй жаахан хvvгийн хєл атиралдан тийчилж байснаа, бяцхан гараа сарвагануулан эхийнхээ сэгсийсэн vснээс зєнгєєрєє зуурав. Эх, хvvгийн гар хєдєлж байгааг ч мэдэлгvй уйлсаар.

Сэтгэгдэлүүд:

1. Galt_Shuwuu | 2008-09-18 22:26:11
Exiig www.olloo.mn door ni bichixee martachij xexexe
2. amanjinka | 2008-09-18 22:30:55
аан тийм хө уншсан юм бна аа.....сайн уу андааа юу бна даа хө ажил амьдрал бүх юм сайн биз дээ
3. Galt_Shuwuu | 2008-09-18 22:52:44
ajil sain sain oirdoo nileen ajil ixtei Blogoo xutulj chadkuu boloxorooo neg admin awsan ter ni bas yum xiixgvi bolxoor ni daxiaad neg Admin awsan ter ni bas yum xiideggvi dee xo yaasan xetsvv xorwoo we xexexe 3iin 3n admintai blog xow xooson xexe neg iimerxvv l bdaltai bna daa
4. amanjinka | 2008-09-18 23:25:55
ха ха.....нөгөө ухаангүй эзэнд урагашгүй албатааа гэж чамаас л болж байхгүй юу..хөөе мань нь админ нтр болохийн мууу хэ хэ
5. Galt_Shuwuu | 2008-09-18 23:28:23
Yostoi ter chin l bolchood bna daa Tegwel tegeech xexe za yuu ch gsn ene shine nuxuriig xed xonog xarzanaataxii boloxgvi bol cham deer l buuna daa
6. amanjinka | 2008-09-18 23:33:59
за за болихуу даа би өөрийнхөө муу хавтасгүй дэвтэр шиг халтар блогоо яая гэж байна аягүй бол бас дараан загнуулах ажил болно хэ хэ
7. Callylily (зочин) | 2008-09-19 06:15:43
thanks.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Уншаад бай хэрэгтэй шүү.

Бид байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол байгаль дэлхий ч бас бидний г хайрласаар байхгүй... Хамгийн сүүлчийн мод завчигдаж дуусхад, хамгийн сүүлчийн загас ангаж үххэд, хамгийн сүүлчийн гол ширгэж дуусхад та нар мөнгийг идэж болдоггүй гэдгийг ойлгоно.