
За юуны өмнө блогтоо нар салхи харуулалгүй,хүүхэн шуухантай ч уулзуулалгүй удаасандаа хөөрхий блогоосоо уучилалт гуйж мэхийн ёсолмой.Хагасарч үхэх шахаа байлгүйдээ зайлуул!
Ааа харин дараагаар нь таньдаг ч бай таньдаггүй ч бай үлгэн салган явсаар нэг жил,нилээд хэдэн сар царай төрхөө харалцаагүй ч блогоороо шагайлгаж,шагайж явсан банжигчингууддаа мэнд хүргье.Шагайгаагүй удсан болхоор миний энэний муухай ааштай байгааг эээ!!Хар архичин,тэнэмл новш юу юу ч гэнэ үү барьж идэхнэ.Тэр эхнэр,хүүхэд чин надаас илүү байна уу ч гэж байх жишээтэй.Үе үе үсдэж чирч гаргаад,Page load error гэсэн бичиг духан дээрээ наачаа л хялан цэхэн хийгээ л үгүй мөн эвгүйдэж байна даа.Гэхдээ бас зөөрхий минь цайлган юм өө.Хэдэн муу хиртэй хувцасаа торондо чихээд гарах гэхээр ''Юм хум бичих гэж ирсийн бол бичээч тэгээд'' гэж байх жишээтэй.Би ямар юмаа бичхэв дээ гэмээ цайруулах санаатай хэдэн шинэ HTML фирмийн хувцас л барьж ирсэн ухаантай юм.Ямар бичих юм байхгүй гэлтэй биш иймэрхүү юм ч гэсэн биччихээд гархаас даа.




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: