Ийм юм байж болох уу?

Ингэсэн байгаан нэг бүсгүй байж л дээ хүн болгон тойрч биш дайрч гардаг юм хойно нэг залууд сэтгэлтэй болж тэр нь өөрөөс нь тэр үедээ 6 дүү байсан байгаан.Бие биендээ учиргүй хайртай,өөрөөр хэлбэл нэг нэгэндээ нугасгүй л байж л дээ.За тэгээд яахав дээ хайр дурлалдаа шатсан мань 2 хос маань тоонот гэрт толгой холбож,нэг насаараа цуг амьдархаар сэтгэл шулуудаад  тус тусынхаа ар гэртэй танилцасан байгаан.Гэтэл яасан! өнөө залуугын эх эцэг зөвшөөрөхгүйгээр барахгүй суулгахгүй,үүлзүүлахгүй байх талаас нь арга хэмжээ авч хөлөө хүрэх газар явж,хэлээ хүрэх газар заргалдсан гэж байгаа.Шалтгаан нь шальтай ч юм биш л дээ өөрөөсөө эгч хүүхэнтэй суух гэлээ гэж л тэгэж байхгүй юу мань хаширууд нь.За тэгтэл тэрнээсээ ийсэн юм болж өнөөх залуу амьдралын гашууныг дийлээгүйдээ ч юмуу,эцэг эхээ нэг сайн хашраах гэсэндээ ч юм уу амиа хорлочихож гэнэ.Эцэг эх нь ч энийг нь мэдсэн бол гэж ирээ л үрээ алдсан хүний гашуун нулимсыг урсгахаараа л нэг болж далимд нь хүүгийнхээ сэтгэлт бүсгүйрүү хэд хэд давшилаад авахаа ч мартаагүй байгаан.Миний хүүхдийг өг,бүзар сазар хүүхэн минь гэж ирээ л.Залуу амиа хорлож танхайрахынхаа өмнө сэтгэлд бүсгүйдээ ''Миний араас хурдан ирээрэй,Газар дээр чи бид 2 нийлж чадахгүй байгаа юм чин тэнгэрт уулзья'' энээ тэрээ гэсэн марктай захиа бичжээ.Хүүхэн ч нэг араас нь явдаг ч юмуу гэж бодсон байгаан тэр үедээ гэхдээ одоо хүртэл амьд байгаад надад энэ тухайгаа дуулгасаныг бодход яваагүй бололтой.За одоо хамгийн хачин нь тэр бүсгүй маань өдөр болгон талийгаач залуугынхаа утас руу  мэссэж бучдэг байсан байгаан.Юу гэхэвдээ Хайртай,Санаж байна гэх мэтчилэн.Гэтэл хачин нь нэг  удаа Report гээч зүйл нь ирсэн байгаан.Урьд нь ирж байгаагүйн байна л даа зайлуул.За тэгээд одоо энэ бүсгүй маань 3 хүүхэдтэй хөөрхөн гурван дайсны цэрэг бий,мөн мэдээж нэг нөхөртэй,нөхөр нь их сайн залуу эхнэрээ өдөр болгон нэг утасруу мэссэж бичдэгийг нь ч мэддэг л юм байна лээ.Өөр бас нэг хачин нь дунд хүү нь талийгч залуу буюу нөгөө Ромеотой дэндүү бүр усны дусал шиг адилхан гээч. Би өөрөө нэг их агуу хайр сэтгэл,сүнс мүнс гээд итгээд байдаг хүн биш л дээ.Гэхдээ нүдээр үзэж чихээр сонсохор бас л итгэмээргүй

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-03-15 18:18:56
sonin yumaaa....
2. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-15 18:28:03
ЯГ ҮНЭН ЮМ БОЛ ИТГЭХГҮЙ ГЭЭД ЯАХАВ ДЭЭ. ХЭХЭ
3. танхил | 2009-03-15 18:39:30
утсыг нь өөр хүн хэрэглээгүй юм уу?
яаахав дээ хайртай хүнээ хэтэрхий их санасан болохоор нь бурхан дунд хүүг нь бэлэглэсэн байхгүй юу даа
4. tsets31 | 2009-03-15 18:40:15
itgexed xetsuu l yum
5. Galt_Shuwuu | 2009-03-15 18:45:16
Itgexed xetsvv ni ch xetsvv shvv bodit amidarlaas arai xol ch yum shig teglee geed yaaxaw dee iim yum bolson ni vnen sonsson xarsan xexe
6. Julia_976 | 2009-03-15 19:04:04
Амьдралд юу эс байхав дээ.
7. одонтуяа (зочин) | 2009-10-26 19:09:16
үхээгүй баисан юм болов уу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Уншаад бай хэрэгтэй шүү.

Бид байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол байгаль дэлхий ч бас бидний г хайрласаар байхгүй... Хамгийн сүүлчийн мод завчигдаж дуусхад, хамгийн сүүлчийн загас ангаж үххэд, хамгийн сүүлчийн гол ширгэж дуусхад та нар мөнгийг идэж болдоггүй гэдгийг ойлгоно.