Мэнгээр хүнийг шинжих

Хүний биен дээрх мэнгэ нь хүний биеийн аль ч хэсэгт байж болдог. Тиймээс хүний биен дээрх мэнгэ хэзээ хэрхэн гарахыг нь хэн ч мэддэггүй. Бас ямар учиртай болохыг нь ч мэддэггүй. Хүний нүүр болон биен дээрх мэнгэнүүд нь түүний хувь заяаг илэрхийлдэг юм.

Духан дээрх мэнгэ
Духан дээрх мэнгэ нь бусадтай хэл амаа ололцох чадварыг илэрхийлдэг. Харин хөмсөгний дээр нь ийм мэнгэтэй бол ухаалаг, аливааг ойлгох, юмыг сайн тодорхойлж мэдэрдэг хүний шинж юм. Ийм мэнгэтэй хүн ихэнхдээ улс төр, дипломат гэх мэтийн ажилтай байдаг.

Хамрын хянган дээрх мэнгэ
Нэг ёсны духны гол хэсэгт буюу гуравдахь нүдний хэсэг. Ийм мэнгэтэй хүн лам хуврага, гэгээн хүн болох чадвартай. Гэвч үе үе тэдний толгой их хүчтэй өвддөг юм.

Хацар дээрх буюу нүдний доор байрлах мэнгэ
Энэ бол сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зан, өөрийгөө золиослох чадвар юм. Нүдний орчимд, чамархай буюу хацар дээрээ мэнгэтэй
эмэгтэй эрчүүдийг өөртөө татах бараг ид шидийн гэмээр чадвартай. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд бусадтай харьцахдаа болгоомжтой бай.

Зовхин дээрх мэнгэ
Зовхин дээрх мэнгэ нь тэр бүр сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй. Учир нь зохимж муутай байдаг. Тэд ядаргаанд орохдоо амархан
төдийгүй, тэвчээргүй, сул дорой. Тэдэнд амьдралын эрч хүч хэрэгтэй байдаг. Ийм хүмүүсийн ихэнх нь оюун ухаандаа, сэтгэл
хөдлөлдөө захирагддаг.

Эрүүн дээрх мэнгэ
Эрэгтэй хүний хувьд энэ мэнгэ нь эзэрхэг түрэмгийн шинж. Харин баруун чамархайндаа мэнгэтэй бол та сэтгэл хөдлөлөө нууж чаддаг төдийгүй таны хувьд амьдралд зөв дүгнэлт хийхэд хэзээ ч оройтдоггүй. Тэд нөхцөл байдлыг амархан дүгнэж, лэв шийдвэрт
хүрдэг. Энэ зан нь эсрэг хүйсний хүмүүсийг нь түүн рүү соронзон мэт татахад хүргэдэг.

Хэлэн дээрх мэнгэ
Урт настай хүмүүс. Өөрийн ялимгүй янгуучлалаас ч тэд их өвчин байгаа мэт дүр исгэж чадна.

Хүзүүн дээрх мэнгэ
Ийм мэнгэтэй эрэгтэй хүн сул дорой, олон дутагдалтай, тогтвор муутай байдаг. Түүний ааш зан байнга өөрчлөгдөж, харин ийм мэнгэтэй эмэгтэй өөрийнхөө үзэл бодолд тулгуурлаж амьдралдаа шийдвэр гаргадаг. Заримдаа бүр хамаг юмаа солих, хүсэл мөрөөдөл, эр нөхрөө солих ч хүсэлтэй байж мэдэх юм.

Хамар дээрх мэнгэ
Ийм хүн их хөнгөн байдаг. Тэд хошин зантай. Нийтэч зантай. Тэд амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй.

Толгойн үсэн доторх мэнгэнүүд
Зулай орчмын мэнгэнүүд нь агуу их сэтгэгчид, амьдралаас ангид орших чадвартай хүмүүс байдаг. Харин толгойн дагзанд байх мэнгэ
нь нууцлаг хүн гэдгийг нь илтгэж байна.

Чихэн дээрх мэнгэ
Ийм хүмүүс их онгироо, сагсуу, өөрийн сайн талыг дөвийлгөх, дутагдлаа мартах хандлагатай, тэд юугаа ч гайхуулахаас буцдаггүй.

Уруул дээрх мэнгэ
Уруул дээрээ мэнгэтэй хүний уруул нь их цайвар байдаг. Тэд сул дорой, өөрийн үйлдлийг харьцуулах чадваргүй байдаг. Ихэнхдээ
ажлыг хойш тавих сонирхолтой.

Мөрөн дээрх мэнгэ
Ийм мэнгэтэй хүмүүс их хүч чадалтай. Тэд өөрийн хүчинд итгэдэг. Гэхдээ түүний хувьд бусдын хийж чадахаар хялбархан үйлдэл нь
хүртэл өөрт нь тун хүнд санагддаг нь дутагдалтай зан нь юм.

Хөхөн дээрх мэнгэ
Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалын шунан дурлагч, бусдын сэтгэлийг татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Гүзээ өвгөн | 2008-12-05 06:18:05
meduushtei
2. delgeen | 2008-12-05 06:20:21
ene vnen baixaa miniix yag taarch baina
3. bonne fee (зочин) | 2008-12-05 06:21:15
Mnai baga okhin torokhdoo l 2 nudnii hoorond 3 shirheg chandmani erdeniin helbertei ulaan mengetei torsiishd...ter odoo tom mergen turgen gegeenten bolno gsn ug uu?
4. Монгол Зон | 2008-12-05 06:42:39
minii mengeni talaar alga uu?
5. Galt_Shuwuu | 2008-12-05 21:59:22
but chi xaanaa mengeteiin?
6. 4515 | 2009-02-10 14:08:25
хэхэхэ зугаатай л юм байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Уншаад бай хэрэгтэй шүү.

Бид байгаль дэлхийгээ хайрлахгүй юм бол байгаль дэлхий ч бас бидний г хайрласаар байхгүй... Хамгийн сүүлчийн мод завчигдаж дуусхад, хамгийн сүүлчийн загас ангаж үххэд, хамгийн сүүлчийн гол ширгэж дуусхад та нар мөнгийг идэж болдоггүй гэдгийг ойлгоно.